YOUTHinc байгууллагаас зохион байгуулсан “D-TECH YOUTH” хөтөлбөрөөс төрсөн сэтгэгдэл

YOUTHinc байгууллагаас зохион байгуулсан “D-TECH YOUTH” хөтөлбөрөөс төрсөн сэтгэгдэл Анх хөтөлбөрт хамрагдахад надад мэдэхгүй зүйл маш их байсан. Анхны хичээл дээр зарим нэг зүйлийг ойлгохгүй өнгөрөөх…

Анх хөтөлбөрт хамрагдахад надад мэдэхгүй зүйл маш их байсан. Анхны хичээл дээр зарим нэг зүйлийг ойлгохгүй өнгөрөөх явдал маш их гарж байлаа. Гэхдээ багш маань маш хүлээцтэй хандаж бүх зүйлийг дараа нь нэг бүрчлэн зааж зөвлөж өгсөн нь надад маш их зүйлийг богинхон энэ хугацаанд сурахад тусалсан. Онолын хичээл дуусж байхад багш "Одоо та нар багаар ажиллаж ажилсан ажлыг чинь хөтөлбөрийн төгсгөлд бүх сурагчид мэргэжлийн шүүгчдийн өмнө сурсан зүйлээрээ вэб хуудас хийж илтгэл тавина" гэхэд дотроо бол айж л байлаа. Учир нь би багаар ажиллахдаа тийм сайн биш л дээ. Тэгээд дараа нь багийн гишүүдээ хэн болхыг сонсоход бүгд л мэдэхгүй хүмүүс. Би ч дотроо бага зэрэг айж байсан боловч анх удаа багаараа уулзсаныхаа дараа тэр айдас тэр дороо замхарсан юм. Манай багийн гишүүд бүгд л гайхалтай байсан анх уулзан өдрөөсөө л бүгд юу юу хийхээ маш сайн мэдэж,өөр өөрсдийн хийх ёстой зүйлээ сайн хийж байлаа. Би багаар ажиллахад тааруу ч намайг юу хийхийг маш сайн хэлж өөрсдийн санаагаа сайн илэрхийлж нээлттэй байж чадсан учраас миний хувьд багаар ажиллах нээх хүндрэлтэй байгаагүй ээ. Өөрсдийн хийсэн зүйлээ дүгнүүлэх өдөр ирлээ. Бидэнд хангалттай бэлдэх хугацаа өгсөн боловч давхар хичээлтэй байсан тул маш хурдан өнгөрсөн юм. Хөтөлбөрийн сүүлийн өдөр болон бидний хийсэн зүйлээ танилцуулах өдөр ирхэд би маш их сандарч байлаа. Гаднаасаа тайван харагдаж байсан байх л даа гэхдээ миний дотор зүрх нь түг түг цохилж,гар хөлөрж,хөл чичирч л байдаг юм байна лээ. Тэгээд шүүгчид,сурагчид,багшийнхаа өмнө илтгэл тавихад үнэхээр их сандарсан. Илтгэл дууссаны дараа дотроо би өөрийгөө маш муу ярьсан гэж бодож байсан ч багийн гишүүд намайг дэмжиж чи үнэхээр сайн байлаа гэж хэлсэн нь надад үнэхээр л маш их тус болсон. Дүн гарахад манай баг багаараа 2р байранд орсоныг хараад би анх үнэхээр итгэж чадаагүй. Шууд л багаараа их бахархах сэтгэгдэл төрсөн. Би Dtech-Youth хөтөлбөрөөс багаараа хэрхэн ажиллах,вэб хэрхэн хийх гэх мэт маш гайхалтай зүйлсийг сурснаас гадна маш үзэсгэлэнтэй гайхалтай гайхалтай хүмүүстэй танилцсан нь миний хамгийн том шагнал минь байсан юм. Багийн гишүүддэр үнэхээр их баярлалаа.

  • Эгшиглэн эгч
  • Сувд - эрдэнэ
  • Бямбажаргал
  • Нинжин

Хүндэтгэсэн А.Идэр

English version

When I first joined the program, there were so many things I didn’t know. During the first lessons, I often found myself not understanding certain topics and letting them pass by. But my teacher was incredibly patient and explained everything to me one by one afterward, which helped me learn a lot in such a short time.

When we finished the theory lessons, our teacher said,
“Now you will work in teams, and at the end of the program, all students will create a website and present it in front ofprofessional judges.”
Honestly, I was scared. I’m not very confident when it comes to teamwork.

When I found out who my teammates were, they were all unfamiliar faces. I was nervous, but the moment we met as a team, all that fear disappeared. My teammates were amazing everyone knew what needed to be done and handled their tasks so well. Even though I wasn’t very good at working in groups, they clearly explained what I should do and openly shared their ideas, which made working together much easier for me.

The day to present our project finally came. Even though we had time to prepare, it felt very short because we also had regular classes at the same time. When the final day arrived, I was extremely nervous. I might have looked calm on the outside, but inside my heart was racing, my hands were sweaty, and my legs were shaking. Presenting in front of the judges, students, and my teacher was really scary. After I finished, I thought I did terribly, but my teammates encouraged me and told me I did great, and that meant so much to me.

When the results came out and our team won 2nd place, I couldn’t believe it at first. I felt so proud of us.
Through the Dtech-Youth program, I learned how to work in a team, how to build a website, and many other great things. But the biggest gift I received was meeting such wonderful, talented people.

To my teammates — thank you so much.
Egshiglen, Suvd-Erdene, Byambajargal, Ninjin — you guys were amazing.

Sincerely,
Angarag Ider