Миний оролцоо IT-гийн салбарт

Миний оролцоо IT-гийн салбарт "Empowering girls in Tech" интерншип хөтөлбөрт хамрагдахын тулд бичэв Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо хязгаарлагдмал байсаар ирснийг хү…

"Empowering girls in Tech" интерншип хөтөлбөрт хамрагдахын тулд бичэв

Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо хязгаарлагдмал байсаар ирснийг хүн бүхэн мэдэх биз. Эмэгтэйчүүд энэ салбарт амжилт гаргах хэмжээний “хангалттай” ухаантай биш гэсэн ойлголтыг эвдэж олон охид, бүсгүйчүүдэд урам зориг өгсөн мэргэн сэцэн эмэгтэйчүүддээ талархаж, санан дурсаж явах нь зүйтэй. Хүйсийн тэгш бус байдал нь өнөөгийн үед ч үргэлжилсээр байгаа энэ үед эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зарлагдсан “Empowering girls in tech” интерншип хөтөлбөрт оролцох боломж гарсанд туйлын их байртай байна. Мэдээлэл технологийн салбарыг анх одоогоос 2 гаруй жилийн өмнөөс анх сонирхож эхэлсэн билээ. 10-р ангидаа сургуулийнхаа IT гийн клубт нэгдэн орсноор энэхүү салбарт хөл тавьж, яг миний хийх зүйл мөн байна гэдгийг ойлгосон. Клуб ажиллуулж байсан хүүхэд сургуулиа төгсөөд явсны дараа би найзтайгаа хамтран өөрийн IT клубээ нээж өмнө сурсан мэдлэгээсээ хуваалцаж ойролцоогоор 20-30 гаруй хүүхдэд IT гийн анхан шатны мэдлэг олгосон. Мэдээж миний мэдлэгийн хүрээ өргөн бус ч өөрийнхөө хэмжээнд сайн заасан гэж боддог. YOUTHinc болон ERXes байгууллагуудаас зохион байгуулж буй энэ хөтөлбөрт хамрагдсанаар би өөрийн зөөлөн ур чадваруудаа сайжруулахаас авхуулаад өөр олон давуу талын хүлээлттэй байгаа. Юуны түрүүнд мэдээллийн технологийн салбарт мэргэжлийн түвшинд багаар төсөл дээр ажиллаж туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авах. Түүнчлэн таних хүрээгээ тэлж олон улсын мэргэжилтнүүдтэй холбогдох, энэхүү салбарт өөрийн хувь нэмрээ оруулах. Багаар ажиллахын давуу тал нь гэвэл хүн болгон өөрсдийн харж байгаа өнцгөөс үзэл бодлоо хуваалцаж, бие биеэсээ суралцаж алдааг нь засаж хүн болгоны оролцоог чухалчлахад оршдог тул би багаар ажиллах дуртай. “Empowering girls in Tech” хөтөлбөрөөс санал болгож буй боломжууд нь миний IT гийн салбарт амжилт гаргах зорилгодоо хүрэхэд туслах түлхүүр болж байгаа юм.