Empowering girls in Tech Internship - Intern Blog
Сайн байцгаана уу, бүгдэнд нь энэ блогыг уншиж буй өдрийн мэндийг хүргэе. МУИС-ийн програм хангамж хөтөлбөрийн 3-р түвшний оюутан Р.Төгөлдөрчимэг байна. Анх энэхүү мэргэжлэрэ сурна гэсэн үнэхээр төсөөлөлгүй байсан ч сураад явахад өмнө өмнөх сурч байсан зүйлүүдээс маань тэс өөр сонирхолтой санагдаж энэ мэргэжлийг сонгосондоо хэзээ ч харамсахааргүй болсон байдаг. Хамгийн анх алгоритм, c хэл гээд сураад явахад хүний толгой нээрэнгээсээ энэ талаараа ажиллаж болдог юм байхдаа гээд л маш их гайхал төрч түүнээс хойш амьдралдаа өмнө нь сурч байсан зүйлүүдээс маань ч илүү их үр өгөөжтэй санагдаж цааш сурах илүү их хүсэл эрмэлзэл төрч байсан. Сураад явах тусам сүүлийн үед эргэн тойрон дахь хэрэглэдэг гар утасны програмуудаас маань эхлээд мэргэжилтэй маань холбогдож ирсэн бөгөөд тэр бүрийг яаж хийдэг бол хурдхан сураад практик дээр хийж үзмээр санагдах болсон. Гэсэн хэдий ч их сургуульд багш, профессорууд маань маш олон зүйлийг зааж сургаж, өөрөө бага зэрэг судалж мэдээд явж байгаа ч зөвхөн яг өөрөөрөө ингээд сурна гэхэд надад илүү яг бодит амьдрал дээр програм хөгжүүлэхэд ямар байх, яг практик дээр ажиллаад мэргэжлийн хүмүүсээс туршлага заавар зөвлөгөө авах мөн back end front end ui ux гээд сурах хэрэгтэй зүйлс маш их байгаа сэтгэгдэл төрсөн.
Тиймээс заавал төгсөх курсдээ дадлага хийх гэхээсээ илүү одооноос сурсанаар одоо байгаа мэдлэг чадвараа дээшлүүлж мэргэжлийнхээ талаар илүү их яг практик туршлагатай болох, одоогийнхоо сурч мэдсэн зүйлүүдийнхэээ уялдаа холбоог мэдэх юм байнаа гэж бодоод энэхүү хөтөлбөрийг сонгон хамрагдахыг хүссэн. Ялангуяа empowering girls хөтөлбөр маань youthInc болон erxes 2 хамтарч байгаа тул өөрийнхөө soft skill мөн мэргэжлийнхээ ур чадварыг ахиулах гэсэн зорилгыг маань хангах боломжийг олгож байгаа нь бүр тохиромжтой санагдсан. Erxes -ийг судлах явцад өмнө өмнө зохион байгуулж байсан дадлагын хөтөлбөрүүдийг төгсөгчдийн сэтгэгдэл блогыг уншаад маш их зүйлийг сурч авахыг хүссэн.
