Та яагаад Zero балны түүхийг мэдэх хэрэгтэй вэ?

Та яагаад Zero балны түүхийг мэдэх хэрэгтэй вэ? Zero балны түүхээр дамжуулж хэрхэн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой өнөөгийн нийгэмд тулгарч буй зарим асуудлуудыг хөндсөн талаарх түүхийг тантай хуваалцаж…

Zero балны түүхээр дамжуулж хэрхэн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой өнөөгийн нийгэмд тулгарч буй зарим асуудлуудыг хөндсөн талаарх түүхийг тантай хуваалцаж байна.

ТА БАЛ-НЫ ЕРТӨНЦИЙН ТАЛААР НЭГ ХОРОМ Ч БОЛОВ БОДОЖ ҮЗЭЖ БАЙВ УУ?

Хүн төрөлхтөн балыг 1700-аад оноос хойш хэрэглэсээр ирсэн. Төдийгөөс өдий хүртэл бал гэх энэхүү жижигхэн баатрын ачаар хүн төрөлхтөн мэдлэг, мэдээллийг бүтээж, хадгалж, дамжуулсаар иржээ. Бал, харандааны гүйцэтгэх үүрэг, бидний нийгэмд оруулж буй хувь нэмэр, үнэ цэнийг гартай хүн бүр нэрлэж чадах учир энд нурших нь илүүц биз. Гэхдээ бидний маш цөөхөн нь л бал, харандаа ямар их үнэ цэнэтэй юм бэ? гэдэг талаар хором ч болов бодож, талархаж суусан биз. Бараг аав ээжтэйгээ хэд арван үг солих завгүй нийгэмд амьдарч буй бидэнд балны үнэ цэнийн талаар бодож эморч суух нь боломжгүй биз ээ.

ХҮМҮҮС БИД ZERO БАЛ-ТАЙ АДИЛХАН ЮМ БИШ БИЗ?

Сайн сонжоод үзвэл бал, хүн хоёр адилхан юм билээ. Царай төрх, бие галбир, амьтай амьгүйн тухайд мэдээж тэс өөр л дөө. Харин хөдөлмөрийн харилцаатай холбоотой зарим шударга бус, зохисгүй явдлууд хоёуланд нь тохиолддог. Энэхүү ижил байдлыг ашиглан бид “Zero-д тохиолдсон явдал” түүхээ бүтээсэн билээ. Бид өнөөгийн нийгэмд хөдөлмөрийн харилцаанд тулгарч буй зохисгүй явдлууд болох шударга бус цалин, ажлын байран дахь ялгаварлан гадуурхалт, хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй ажиллах орчин болон бусад түгээмэл асуудлуудыг Zero балны амьдралаар дамжуулан илэрхийлэхийг зорисон юм.

Ингээд танд “Zero-д тохиолдсон явдал” зурагт түүхийн эхний ангийг хүргэж байна.

За, дуучихсан уу? Танд Zero-д тохиолдсон адал явдал түүхийн эхний анги таалагдсан гэж найдаж байна. Бид дараа дараагийн ангиудыг эхний ангитай адил зурган хэлбэрээр тун удахгүй оруулах болно оо. Хэрвээ та тус түүхийг зохиол хэлбэрээр нь уншихыг хүсвэл доорх линк дээр дарж уншаарай. Баярлалаа.

Энэхүү түүхийг бүтээсэн Pilot-4 Internship хөтөлбөрийн InternLead багийн эрхэм гишүүддээ талархал илэрхийлье.

  1. Нандин-Эрдэнэ
  2. Инжир
  3. Бат-Оргил
  4. Эрхэмбилэг
  5. Болоршагай
  6. Уянга