Сайн байцгаана уу? Би бол "Empowering girls in tech" хөтөлбөрийн оролцогч Б.Тунгалагтуул. Digital literacy workshop & training хүрээнд би Ганболор дүүтэйгээ “Цахим орчин дахь сэтгэл зүй ба аюулгүй байдал” гэх сэдвээр сургалт явуулсан ба миний онцлох сэдэв бол “Цахим орчин дахь аюулгүй байдал" байсан юм.
Бидний эргэн тойронд орших зүйлс цахимжсаар байгаа нь бүгдийн нүдэнд илт. Үүнийг даган эрсдэлтэй байдал ч бидэнд ирж байгааг ойлгох хэрэгтэй. Хэн нэгний явуулсан ганцхан холбоос дээр дарахад л таны бүх мэдээлэл түүний гарт очих боломжтой юм. Цахим халдлаганд өртсөнөөр сэтгэлийн дарамт, гэмт хэрэгт холбогдсон олон хүний түүх бий. Тиймээс интернэт орчинд бид хувийн мэдээлэл, утасны дугаар, дансны дугаар гэх зүйлсийг тавихаас болгоомжлох хэрэгтэй ба хуурамч үгэндээ итгүүлэн итгэмжлэгдээгүй холбоос дээр дарахад хүргэдэг фишинг халдлагаас өөрийгөө хамгаалдаг байх нь энгийн нэг алхам юм шүү.
Энэхүү сургалтыг явуулахад надад маш сэтгэл догдлом байсан ба хамгийн хөгжилтэй хэсэг нь хамгийн сүүлд би фишинг халдлагыг туршин харуулахдаа асуух байсан асуултынхаа хариуг өөрөө хэлчихсэн нь байсан :> Мөн хөөрхөн Ганболор дүүтэйгээ хамт багаар ажилласандаа маш баяртай байлаа, энэ нь биднийг бага ч гэсэн ойртуулж өгсөн.
Анхаарал хандуулсанд баярлалаа!
-2023.12.15
