Шинэ онд Шинэ хүн болох нь…

Шинэ онд Шинэ хүн болох нь… Marketing internship program Хүн болгон л шинэ оноо шинэ хүн болно, их зүйлийг хийнэ, бүтээнэ гэсэн хүсэл эрмэлзэл, мотивацитайгаар эхэлдэг гэвч үүний тулд ямар нэгэн төлөв…

Marketing internship program

Хүн болгон л шинэ оноо шинэ хүн болно, их зүйлийг хийнэ, бүтээнэ гэсэн хүсэл эрмэлзэл, мотивацитайгаар эхэлдэг гэвч үүний тулд ямар нэгэн төлөвлөлттэй, хувийн сахилга баттай, тавьсан зорилготой байх хэрэгтэй ба хүрэх цэг нь тодорхой бус бол хэсэгхэн хугацааны дараа санасан зүйл нь талаар болох нь мэдээж хэрэг.

Тийм учраас би өөртөө 2024 ондоо хэд хэдэн зүйлсийг гол зорилгоо болгон тавьсан билээ. Үүнээс дурдвал:

Миний хувьд энэ жил би төгсөх ангийн сурагч. Тиймээ, мэдээж маш сайн хичээх ёстой жил… Түүнээс гадна би маш их догдлол дунд байгаа. Учир нь гэвэл жинхэнээсээ хэн нэгнээс хараат бусаар амьдралд хөл тавих цаг маань дөхсөөр байгаа болохоор…

Тиймээс надад амьдралд хэрэг болох ур чадварын цогц шаардагдах юм. Үүнд одооноос бэлдэж эхлэхийн тулд би “Marketing internship program”-д орж ирсэн. Тодорхой хэмжээнд л буюу ер нь бол шуудхан хэлэхэд ердөө лекц маягаар хэдэн хичээл үзээд гарч ирэх болов уу хэмээн бодож байсан ч орж ирээд бодол минь орвонгоороо иргэж, энэ хөтөлбөрт орж ирсэн маань миний хийж байсан хамгийн зөв алхмуудын нэг боллоо гэж бодож эхэлсэн билээ. Түүнээс гадна хамтдаа intern болж орж ирсэн залуучуудыг хараад ямар их мотиваци авсан гэж санана…, түүнээс гадна энэ 6 сарын хугацаанд юу хийх талаараа сонсоод гайхширсан минь үнэн. Одоо бол үнэхээр marketing skill болоод түүний талаарх мэдлэг маань дээшилж буй мэт санагдаж байгаа. Энэ ондоо би энэхүү хөтөлбөрөөс хангалттай хэмжээнд (өөрийнхөө сэтгэлгээг өөрчлөх хэмжээнд) мэдлэг болоод санаа гээд авахыг нь авч, дээшлүүлж болохыг нь дээшлүүлэхийг хүсэж байгаагаас гадна хэдий хэцүү ч чадна гэсэн итгэлээр хичээсээр байх болно. Үүнд мөн хувийн сахилга бат зайлшгүй хэрэгтэй байдаг ба манлайлах, идэвхжүүлэх гээд олон төрлийн өөр өөр ур чадварууд шаардагдах учраас тэднийгээ ч адил дээшлүүлэх зорилготой байгаа билээ.