
1. Анх яагаад Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөрт бүртгүүлсэн бэ?
Намайг яг Америк улсад байх үед зарлагдаж байсан юм. Би бол сургуулиа дөнгөж төгссөн оюутны тооноос хасагдаад ажилд хөл тавихын наанахан үед сошиалаас зар хараад л шууд л оръё гэж шийдсэн. Маш их бодож удаан тунгаасны эцэст өргөдлөө явуулж бүртгүүлж байсан.
Хөтөлбөрт тэнцэхийн тулд 2-р шатандаа илүү их бэлдэж тэнд байсан найзуудаа дуудаад бөөн ажил болж бичлэгээ илгээгээд тэнцэж билээ. /3 үе шаттай байсан/
2. Энэ хөтөлбөрт хамрагдсаны үр дүнд танд ямар өөрчлөлт гарсан бэ?
одоо орчин цагт үнэхээр эзэмших ёстой хүн бүрт байх ёстой чадваруудыг зааж сургасан. бүх хичээл сургалт үнэ цэнэтэй байсан ба үнэхээр олон мэдлэг олж авсан.
3. Хөтөлбөрийн дараа Төсөл/хөтөлбөрийн туршлагаа хэрхэн ашиглах вэ? та ямар алхам хийх вэ?
Бид төслөө хэрэгжүүлэхийн тулд 4 багт хуваагдсан байгаа. Миний хувьд залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлт сэдэв дээр илүү түлхүү ажиллаж, багаараа контент хийх, сошиалаар суртачилах зэргээр бусад залуучуудад түгээнэ.
4. Та хөтөлбөрөө төгсөөд ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? Бид яаж тусаллаж чадах вэ?
мэдээж өөрийн сурч төгссөн мэргэжлээрээ ажиллана гэж төлөвлөж байна. сургалтын гэрчилгээ бол намайг дэмжих хамгийн том дэмжлэг билээ.
5. Та 5 сэдвийн хүрээн дэх Ур чадвар хөгжүүлэх сургалтуудаас аль Track Skills Training сургалтын талаар илүү ихийг мэдэхийг хүсч байна вэ? Алинд нь илүү төвлөрөх вэ?
-Би эрх зүйч мэргэжилтэй, мөн одоогоор хүний нөөц бизнесийн удирлагаар ахин сурч байна. Тиймээс зохистой хөдөлмөр эрхлэлт сэдэв нь надад хамгийн их дөхөм байх болов уу. Мөн ажил хийж эхэлж байгаа над шиг олон залуучуудад хамгийн хэрэгтэй чухал гэж үзэж байна.
6. Та Залуучуудын хөгжлийн төсөл, хөтөлбөрийг гэр бүл/эсвэл найз нөхөддөө хэрхэн тайлбарлах вэ?
сургалтын туршид танхим хүрэлцээ болоод багш нар гээд бүгд сайн байсан, би олон найзуудтай болсон мөн ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР 2024 оны түүхийг хамт бүтээлцэсэндээ талархаж байгаа.
7. Дараа жилийн энэ хөтөлбөрийн 5 сэдвийн аль сэдэв дээр нь сайн дураараа оролцож хувь нэмэр оруулах вэ?
Миний хувьд 2 сэдвээр илүү их хамтарч чадахаар байна.
- Би зөөлөн ур чадвар буюу soft skill-д маш их ач холбогдол өгдөг ба энэ сэдвийг их судалдаг, сонирхдог учир soft skill сэдэвт сургагч багшаар багшлах хүсэлтэй байна.
- Зохистой хөдөлмөр эрхлэлт буюу decent work сэдвийн хүрээнд манай багийн хийх төсөл ирэх жил гэхэд тодорхой үр дүнд хүрч хүртээмжтэй байвал энэ талаар өөрийн туршлагаа хуваалцах аждын талбарт гараад юуг анхаарвал зохистойг зааж зөвлөж чадна
8. Бид ирэх хавар энэ төслийг өргөтгөхөөр төлөвлөж байна. Энэ төслийн өргөтгөсөн хувилбар хэнд зориулагдах, хэн хамрагдах, эсвэл ямар байгууллага санхүүжүүлэх боломжтой вэ?
Өргөтгөл сэдвийн хүрээнд дараах саналтай байна.
- Контент бүтээх, постер хийх тэдгээрийн стандарт харагдах байдал хэлбэр зэргийг заах
- Санхүүгийн боловсрол олгох /хөрөнгийн зах зээлийг ойлгох, санхүүгээ зохицуулах зэрэг/
- Хүний эрхийн мэдрэмжийн талаар
Хамрах хүрээндээ тусгай хэрэгцээт залуусыг татан оролцуулвал зүгээр санагдлаа.
хамтрах байгууллага нь ОУБ-д ИНБ,Банк санхүүгийн байгууллагууд байж болно

