Боловсролд өнгө нэмье-Зөөлөн ур чадвар

Боловсролд өнгө нэмье-Зөөлөн ур чадвар Зохистой хөдөлмөр эрхлэлтийн дижитал шийдлийн хакатонд бид Empowering Girls in Tech хөтөлбөрийн охидоороо баг болж шилдэг 12 багт багтсан амжилтыг үзүүлсэн. Бид…

Зохистой хөдөлмөр эрхлэлтийн дижитал шийдлийн хакатонд бид Empowering Girls in Tech хөтөлбөрийн охидоороо баг болж шилдэг 12 багт багтсан амжилтыг үзүүлсэн. Бид МСҮТ-н суралцагчдад дадлагад гарахад тулгардаг асуудлын нэг болох зөөлөн ур чадварыг олгох 30 хоногийн системтэй хөтөлбөрөөр олгох зорилготой.

Миний бие МСҮТ-д сургалтын менежерээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд ажил олгогчдын зүгээс дадлагад гарахад тавигдах шаардлагын эхэнд зөөлөн ур чадвартай оюутныг дадлагаар авах сонирхолтой байдаг. Учир нь оюутнууд цаг барихгүй багаар ажиллаж чадахгүй шалтаг шалтгаан байнга хэлэх гээд ажил олгогч МСҮТ 2-н хооронд асуудал дагаж гарч ирдэг. Мөн МСҮТ сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд зөөлөн ур чадвар олгох сургалтын агуулга байдаггүй нь өөрөө асуудал болоод байгаан ажиглагдсан. Тиймээс бид энэ хөтөлбөрөөр дамжуулан ажил олгогчдын тавигдах шаардлагад нийцсэн оюутан, ажил горилогчийг бэлтгэх зорилготой.

Манай баг нэг МСҮТ-тэй хамтран хичээлийн төлөвлөгөө болон дадлагад гарахаас өмнөх зөөлөн ур чадвар олгох 30 хоногийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх болсондоо баяртай байна.

одоогийн нийгэмд ажил олгогчдын зүгээс хамгийн эхний ажилд авах тавигдах шаардлага зөөлөн ур чадвар