Learning beyond the classroom
Site visits, knowledge-sharing sessions and community, connecting young people directly with real workplaces and experts.
Study tours take participants inside real organisations to see how work happens. Knowledge Sharing Sessions (KSS) bring experts and practitioners to share what they've learned.
“STUDY TOUR” Танилцах аялал зохион байгуулах тухай
“YOUTHinc - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг” ТББ-аас Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран өөрийгөө нээж хөгжүүлж, тасралтгүй суралцах хүсэл эрмэлзэлтэй залуучуудад зориулсан “STUDY TOUR” танилцах аяллыг 2022 оны 10-12 дугаар сард зохион байгуулах гэж байна.
Зорилго: Энэхүү аяллаар ажил олгогч, төр, хувийн хэвшлийн болон бизнесийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай богино хугацаанд бодит, практик хэлбэрээр танилцаж, туршлага судлах бөгөөд байгууллагууд дээр хэрэгжиж буй төслүүдэд сайн дурын болон гэрээт ажилтнаар ажиллах зэрэг олон олон боломжуудыг залуучуудад сурталчилж, нээж өгөхөөрөө онцлог юм.
Хамрах хүрээ:
- 18-34 насны өөрийгөө нээн хөгжүүлж, тасралтгүй суралцах эрмэлзэлтэй залуус
- Танилцах аялалд хамгийн эхэнд бүртгүүлсэн 150 хүнийг хамруулахыг анхаарна уу.
Хугацаа: 2022 оны 10-12 дугаар сард
Ерөнхий зохион байгуулагч:
- YOUTHinc - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг ТББ
Хамтран зохион байгуулагч:
- Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
- Нийслэлийн Аялал жуулчлалын газар
- Төр болон төрийн бус, олон улсын байгууллага
- Хувийн аж ахуй нэгж байгууллага
Дэмжигч байгууллага:
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
- Залуучуудын зохистой хөдөлмөрийн үндэсний сүлжээ (DWYN)
“STUDY TOUR” Танилцах аялалтай нэгдэх, хамтран ажиллах
Танилцах аялалд хамрагдах хүсэлтэй хүмүүс доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү:
Танилцах аялал хамтран зохион байгуулах хүсэлтэй байгууллагууд доорх холбоосоор орж мэдээллээ илгээнэ үү:
Танилцах аяллын фэйсбүүк групп-т нэгдэх:
- 1We arrange visits with host organisations.
- 2Participants tour, observe and ask questions.
- 3A knowledge-sharing session captures the lessons.
Study tours on film
5 films from visits to partner organisations, hosted on our YouTube channel.
Маш олон залуусын төлөөлөл болон энэ арга хэмжээнд оролцсондаа баяртай байна. Багаасаа л НҮБ байгууллагад ажиллахыг хүсдэг байсан. Тэгвэл аялалаар энэ байгуулагын талаар илүү ихийг мэдэж, үйл ажиллагтай танилцлаа. Илтгэгч нар маань маш үнэ цэнэтэй мэдээлэл өгч, өмнө төсөөлж байснаас илүү нээллтэй байгууллага гэдгийг мэдлээ. Цаашдаа маш олон байгуулагаар аялахыг хүсэж байна.
Zoljargal DashsurenStudy tour participant · 2022 it was an awesome experience we had during there. The tour was well organized with many interesting activities and a fantastic guide that made it all even more fun. On this course I managed to meet wonderful people while also doing a bunch of activities. I simply couldn’t be more satisfied!
Buyanbileg TuvdensurenStudy tour participant · 2022 Үнэхээр өгөөжтэй аялал болж НҮБ дотор маш олон салбаруудтай танилцан үйл ажиллагаа, хийсэн ажлуудтай нь танилцан мөн залуус бид ч цаашлаад энэ төсөл хөтөлбөрүүдэд хэрхэн хамрагдах боломжтой талаар олж мэдлээ. Энэхүү аяллыг зохион байгуулсан Youthinc-ийн Ч.Балжинням захирал болон Д.Золжаргал эгчдээ маш их баярлалаа.
Suvd-Erdene UurdmunkhStudy tour participant · 2022 Сайн байна уу Би 48 сургуулийн сурагч Цэндээхүү байна Юуны түрүүнд гоё танилцах аялал зохион байгуулсан Youthinc ийн хамт олонд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн бидний өдөр тутамд хэрэглэдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж шинэ бүтээгдэхүүн өдөр бүр шинээр гаргаж байдагт APU компани даа баярлалаа. Цаашдийн ажилд нь амжилт хүсье, дараа дахин уулзаж илүү их зүйлс сурна гэж бодож байна, баярлалаа.
Tsendeekhuu BatsuuriStudy tour participant · 2022 Байгууллагуудтай танилцах иймэрхүү үйл ажиллагаанд оролцох боломж ховор байдаг. Танай байгууллагын энэхүү нээлттэй, бүгдэд тэгш хамрагдах боломж олгож байгаа нь багш миний хувьд төгсөх ангийн сурагчдаа тэдний ирээдүйн мэргэжил сонголтоо зөв хийхэд бодит хувь нэмэр болно гэдэг талаас нь олзуурхаж байгаа билээ. Та бүхний дараа дараагийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож хамрагдах болноо, баярлалаа.
Nanjidsuren GanzorigStudy tour participant · 2022 Сайн дурын ажил хийх хүсэлтэй байдаг болохоор НҮБ-тэй танилцаж эл байгууллагад ажиллахыг хүссэн миний хувьд үнэхээр хэрэгтэй аялал болж чадсан. НҮБ гэж ямар байгууллага болох, юу хийдэг талаар их ойлголт авсан. Энэ аялалыг зохион байгуулсан Youthinc-ийн хамт олонд баярлалаа🧡
Erdenekhorol ShagdarsurenStudy tour participant · 2022 Сонсож байсан ч ямар үйл ажиллагаа явуулдагийг нь тодорхой мэддэггүй байсан газруудаасаа хэрэгтэй мэдээллүүдээ авч чадлаа. Сонирхолтой, хөгжилтэй яриануудыг нь сонсоод тухайн газарт нь хэзээ нэгэн цагт очиж ажилламаар санагдлаа. Эцэст нь энэхүү том үйл ажиллагааг зохион байгуулсан YOUTHinc. -дээ баярлалаа. Цагийг үр бүтээлтэй өнгөрөөлөө
Nyamkhishig ByambadorjStudy tour participant · 2022 Сэтгэгдэл их өндөртэй буцсан. Сайхан зохион байгуулсан байсан бөгөөд хэрэгтэй мэдээлэл их олж авсандаа баяртай байна. Нэг мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг мэдээлэлтэй байсан түүний ойлголцлын зөрүүгээ гаргаж чадсан ба цаашдын урам зориг авсан. Баярлалаа
Tsendmaa BoldStudy tour participant · 2022 Сайн дурын ажил хийх хүсэлтэй надад НҮБ гэж юу хийдэг ямар зорилготой, сайн дурынханд хэр нээлттэй байгууллага вэ гэдгийг мэдэхэд тусалсан аялал болсон. Та бүхэнд ийм хэрэгтэй ажил хийж хүүхэд залуучуудын хөгжих боломжийг нээж өгсөнд баярлалаа. Танайд сайн дурын ажилтнаар орохыг хүсдэг шүү🧡
Erdenekhorol ShagdarsurenStudy tour participant · 2022 Монгол залуу мэргэжилтнүүдийн нийгэмлэгээс зохион байгуулсан "Study tour" танилцах аялалд анги хамт олноороо оролцсондоо маш их баяртай байна. Ийм албан ёсны үйл ажиллагаанд хамрагдана гэдэг бидэнд томоохон боломж бөгөөд бидний ирээдүйд их хувь нэмэр оруулж байдаг гэж би боддог. Бидэнд иймэрхүү боломж тэр болгон олддоггүй. Жишээ нь мэргэжил сонголт мөн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой өөрт хэрэгтэй, амьдралд ашигтай мэдээ мэдээллүүдийг олж авсан. Юм үзэж нүд тайл гэдэг үг ч бий. Иймэрхүү аялалд хамрагдсанаар бидний харах өнцөг өөрчлөгдөж, ирээдүйг өөрөөр харах, өөрчлөхөд минь тусалж байдаг шүү.
Namuuntsetseg GansukhStudy tour participant · 2022 Study tour аялал бидэнд яагаад чухал вэ гэвэл бид нарт үйлдвэр байгууллага руу очих тэр болгон боломж байдаггүй. Бид анги хамт олноороо байгууллагуудаар очиж үзэн мэдэхийг хүссэн бүх зүйлээ нүдээр харч үзэхийг маш их хүсэж байгаа мэргэжил сонголтонд минь маш их тус болж чадна гэдэгт итгэж байна. Мянга сонсохоор нэг үз гэдэг үгийн үр дагаврыг хэрэгжүүлсэндээ баяртай байна.
Tsendeekhuu BatsuuriStudy tour participant · 2022 mash gaihaltai aylal bolj ongorson. Olon ulsiin baiguullagad ajillah hvsel zorigiig maani ulam batatgaj ogson uil ajillagaa bolsnd vneheer talarhaj baina. Enehvv bolomjiig olgoson NVB bolon YOUTHINC baiguullagiin hamt olondoo bayrlasan setgegdelee ilerhiilmeer baina❤️
Svren NasanbatStudy tour participant · 2022 НҮБ-аар зочлоход сэтгэгдэл маш өндөр байсан. Яагаад гэвэл яг тухайн ажлыг хариуцдаг хүмүүс танилцуулга хийж дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл өгч ойгомжтой байсан. Цаашдаа хамтарч ажиллах, дадлага хийх боломж гэх мэт боломжуудыг танилцуулж өгсөнд маш их талархаж байгаа. Зохион байгуулсан Youthinc-ийн хамт олондоо маш их баярлалаа.
Buyandelger EnkhzulStudy tour participant · 2022 Маш их мэдлэг болоод хуримтлуулсан мөн сургуулиа төгсөөд амьдралд хэрхэн дасан зохицох вэ? Түүнчлэн ирээдүйн ажил амьдралын чиг шугамаа олж авсан. Маш их баярлалаа. Нийгэмд, ялангуяа залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь маш сайшаалтай. Цаашдаа олон үйл ажиллагаа зохион байгуулаарай гэж хүсье. :))
Temuulen BattuyaStudy tour participant · 2022 Sonirholtoi goy aylal bolson. Enehuu uil ajillagaag zohion baiguulsan tanai hamt olond bayrlalaaa. Mon niisleliin aylal juulchlaliin gazartai hamtarsan ni ur ogoojtei bailaa Thanks
Saintushig ZultuyaStudy tour participant · 2022 Энэ удаагийн study tour-д оролцож хэрэгтэй мэдээлэлүүдийг олж авсандаа баяртай байна.Нэгдсэн үндэсний байгууллагын салбар болох миний мэргэжлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг FAO-гийн талаар юу хийдэг ажиллах боломж зэрэг мэдээлэлүүд нь миний хувьд хамгийн чухал хэрэгтэй мэдээлэлүүд байлаа.Баярлалаа
Angarag ZorigtbayarStudy tour participant · 2022 Зохион байгуулж байгаа хамт олон нь аймар эерэг , дуулахан харилцаа , хандлагатай. Тус хөтөлбөрт оролцож байгаа хүн болгонтой тулж харицаж, ярилцаж байгаа нь сэтгэлд тод үлдсэн. Анх талх чихэрмйн үйлдвэр дээр очиход үйлдвэрлэлийн үйл ажилгаа хэрхэн, яаж явагддаг нь их сонирхолтой санагдсан.Бусдад үр ашигтай, өгөөжтэй хөтөлбөр зохион байгуулсанд баярлалаа.
Nomin-Erdene ErdenebatStudy tour participant · 2022 Sain baina uu? Apu dairy suunii uildveriig uzsen 11b angiin suragch Suvd erdene baina. Mergejil songoltoo hiihed ene mergejleer surval yg ymar davuu taltai, ireeduid her erelttei baih ve zereg asuultuud garch irdeg. Bidend heregtei medeelliig avah bolomj olgoj baigaad bayrlalaa <3
Suvd erdene LhagvabaatarStudy tour participant · 2022 Энэхүү үйл ажиллагаа нь бидэнд маш том боломжийг олгосон. Энэ нь бидний амьдралд маш том хөрөнгө оруулалт юм. Монгол улсыг хөгжүүлэх үр хойч үедээ замыг нь нээж өгдөг "Youthinc" Монгол залуу мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн хамт олонд талархаж байна. Хэрэгтэй мэдээлэл туршлага байж чадсан бөгөөд сэтгэлд хүрсэн арга хэмжээ байлаа.
Egshiglen UndrakhjargalStudy tour participant · 2022 Study tour-лүү очиход миний төсөөлснөөс хамаагүй гоё найрсаг дулаан уур амьсгалтай байсан. Монгол улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч болох Тапан Мишра гэх хүн ямар мундаг хүн бэ ирсэн хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ илэн далангүй ярилцаж хамт сууж ярилцах хүсэл түрүүлж үнэхээр л НҮБ-д ийм мундаг чин сэтгэлтэй хүмүүс байдаг байхдаа гэсэн бодол төрсөн. НҮБ-ын 8 байгууллагатай танилцахад үнэхээр таалагдсан бүгд өөрсдийн гэсэн онцлог чанартай. Гэхдээ миний хувьд хамгийн их таалагдсан зүйл нь бүх байгууллагууддаа сайн дураараа ажиллаж болохыг тэд биднийг ямар найрсагаар хүлээн авахыг мэдэж авсан.
Khaliun GanbilegStudy tour participant · 2022











