Дадлагажигч хөтөлбөр эхэлснээс хойш 2 сарын хугацаа өнгөрч хөтөлбөрийн "АЖИЛ БОЛ... Зохистой байх ёстой" Залуучуудад хөдөлмөрлөх эрхийн мэдлэг олгох сошиал аянтай холбоотой бодит практик даалгавруудаыг гүйцэтгэсэн Season 1 дууслаа.
YOUTHinc INTERNSHIP Pilot 4 хөтөлбөрт тэнцсэн залуус маань 3 багт хуваарилагдан долоо хоног бүр өгөгдсөн даалгарууд хийж гүйцэтгэн мэргэжлийн маркетингийн хүнээс зөвлөгөө аван ажилласан билээ. Энэ хугацаанд зохистой хөдөлмөрийн талаар баг тус бүр тодорхой хэмжээний судалгаа хийж, өөрсдийн чөлөөт сэтгэмжээр видео контент, комик зураг, зурган мэдээлэл болон үзүүлэн материал бэлдсэн бөгөөд долоо хоног бүрийн Ням гарагт тогтмол явагддаг багийн цахим уулзалтаар бусдадаа танилцуулсан.
Даалгавар 1 “Зохистой хөдөлмөр гэж юу вэ?” сэдвийн хүрээнд багууд тодорхой дэд сэдвийг сонгон авч багийн гишүүд өөрсдийн чөлөөт сэтгэмжээр видео, постер болон инфографикуудыг хийсэн.
Zero балны түүхээр дамжуулж хэрхэн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой өнөөгийн нийгэмд тулгарч буй зарим асуудлуудыг хөндсөн талаарх түүхийг тантай хуваалцаж байна. ТА БАЛ-НЫ ЕРТӨНЦИЙН ТАЛААР НЭГ ХОРОМ Ч БОЛОВ БОДОЖ ҮЗЭЖ БАЙВ УУ?
Дэлгэрэнгүй блогийг доорх холбоосоор хүлээн авна уу? https://www.youthinc.mn/post/VnQ9vqIJElfZ0HsgGoRR


Даалгавар 2 “40 наснаас дээш болон 25 наснаас доош хүмүүсийн ажил эрхлэлтийн талаарх үзэл бодлын ялгаа” сэдвийн хүрээнд судалгаа хийн постер инфогрфик хэлбэрээр бусад багийн гишүүддээ танилцуулсан.
1965, 1990, 2012 болон 2022 онуудад бид мэргэжлээ хэрхэн сонгодог байсан бэ?

Та яагаад мэргэжлээ сонгосон бэ?


Даалгавар 3 Зохистой хөдөлмөрийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэдэг сувгууд болон анхны Залуучуудад Хөдөлмөрлөх Эрхийн мэдлэг олгох компанит ажлын талаар судалгаа явуулж цаашдын даалгавруудыг яаж хийвэл олон хүнд хүрэх талаар ярилцсан.
Ажил бол... " сошиал аяны хүрээнд хийгдсэн судалгааны үр дүнд анализ хийцгээе!
"573 залуус биш, 5730 залуус ч биш, бүхэл бүтэн 57300 залуус. Магадгүй зарим нь хөгжлийн бэршээлтэй болон бусад зайлшгүй шалтгаануудын улмаас сурдаггүй бас ажилдаггүй байж болно. Зарим нь бүр ажил хийх, сурах шаардлагагүй хангалуун амьдардаг байж болно. Хүний амьдрал янз бүр. Гэхдээ яг тийм шалтгаантай 40000, 50000 Монгол залуус байгаа гэвэл мэдээж өрөөсгөл. Тэгэхээр асуулт юу вэ гэвэл, “Тэд ажил хөдөлмөр эрхлэхгүй, бас сурах ч үгүй байгаа юм бол яг юу хийж, яаж амьдраад байгаа хэрэг вэ?” "
Дэлгэрэнгүй блогийг доорх холбоосоор хүлээн авна уу? https://www.youthinc.mn/post/h1fkkYB2niZ00jlTAWIy


Даалгавар 4: “ШУДАРГА БУС ЦАЛИН” нийгэмд чиглэсэн сурталчилгааны постер бэлтгэх даалгавар байсан ба 3 баг барилга, үйлчилгээ, ноос ноолуурын салбарыг тус тус хувааж аван тухайн салбарын хүрээнд дээрх даалгаврыг гүйцэтгэв.



Ийнхүү маш үр дүнтэй амжилттайгаар дадлагын хугацааны эхний хэсэг дуусгаж байна. Цаашдаа илүү олон мэдээллийг шинэ содон аргаар хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. Дараагийн Season 2 ийнхүү эхэлж байгаа бөгөөд дадлагажигч хөтөлбөрийн үндсэн хөтөлбөр болох Study tour болон knowledge sharing сургалт ордгоороо онцлогтой.
