🇪🇺🇧🇪Бельги улсын Брюссель хотноо зохион байгуулагдаж буй Internet Society Community Advocacy Workshop-д олон улсын фэллов болон оролцож байгаадаа маш их баяртай байна! ✨
🌎 Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 800 гаруй өргөдлөөс шалгарч, бусад идэвхтэй манлайлагчидтай хамт оролцон суралцах, туршлага судалж улмаар Монгол Улсад АНХНЫ Залуучуудын Интернет Засаглалын Форумыг (Youth IGF Mongolia) зохион байгуулах, залуусын дуу хоолойг хүргэхэд олон улсын түншүүдтэй хамтран ажиллах боломж олдсонд сэтгэл өндөр байна.
🌐💡Нээлттэй, аюулгүй, дэлхий дахинтай холбогдсон цахим ирээдүйг бүтээх нь өнөөдөр монгол залуусаа дэмжиж, тэдний оролцоог нэмэгдүүлж хамтран ажиллахаас эхэлнэ! 🇲🇳
🔗 2026 оны тэтгэлэгт оролцогчдын талаар дэлгэрэнгүй: https://www.internetsociety.org/.../community/2026-fellows/
🤗Миний энэхүү аяллыг дэмжин ажиллаж буй Internet Society Internet Society Foundation ISOC Mongolia Chapter YOUTHinc. бүх хамт олондоо баярлалаа!
📍 Брюссель, Бельги
#InternetSociety #CommunityAdvocacy #YouthIGF #InternetGovernance #Fellowship
