Decent Work for Youth: Awareness Raising Campaign
A national labour-rights awareness campaign that reached 500,000+ youth.

Танилцуулга
Залуучуудын Зохистой Хөдөлмөрийн Үндэсний Сүлжээ (Decent Work for Youth Network) нь Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ) болон Европын Холбооны дэмжлэгтэйгээр байгуулагдсан, YOUTHinc зохицуулдаг үндэсний сүлжээ юм. Гишүүд нь төрийн байгууллага, ажил олгогчид, үйлдвэрчний эвлэл, хуульчдын холбоо, залуучуудын байгууллагууд, НҮБ-ын залуучуудын зөвлөлдөх хороог хамардаг.
Анхны аян болох “Ажил бол… зохистой байх ёстой” нь 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд 2021–2022 онд явагдаж, постер, инфографик, богино бичлэг, подкаст, залуу ажилтнуудын судалгаагаар 500,000 гаруй залууст хүрсэн. 2022 онд сүлжээ ОУХБ-тай хамтран сургалт, уулзалтууд, 2023 онд зохистой хөдөлмөрийн хоёр хакатон зохион байгуулсан.
What is decent work? The International Labour Organization (ILO) defines decent work as “productive work for women and men in conditions of freedom, equity, security and human dignity”.
ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР НЬ Тогтвортой хөгжлийн 2030 хүртэлх хөтөлбөрийн 17 зорилгын 8-р зорилгод туссан төдийгүй ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ГОЛ ХӨДӨЛГҮҮР ЮМ.
“Эрх чөлөө, шударга ёс, аюулгүй байдал, хувь хүний нэр хүндийг дээдэлсэн орчинд эрэгтэй, эмэгтэй хүмүүст нэгэн ижил зохистой, бүтээмжтэй ажиллах боломжыг зохистой хөдөлмөр гэнэ.”
Зохистой хөдөлмөр эрхэлснээр хүмүүс, гэр бүлүүд мөнгөтэй болж, худалдан авалт хийх замаар орон нутгийнхаа эдийн засагт хувь нэмэр оруулна. Тэдний худалдан авах чадвар нь эдийн засгийн өсөлт, тогтвортой үйлдвэрүүд, ялангуяа жижиг бизнесийн хөгжлийг дэмжиж, тэр хэрээр эргээд эдгээр нь илүү олон хүнийг ажилд авч, цалин хөлсийг нь нэмэгдүүлж, ажиллах нөхцөлийг нь сайжруулах боломжтой болно. Улмаар энэ нь татварын орлогыг нэмэгдүүлж, ажил олж чадахгүй байгаа, эсвэл ажил эрхлэх боломжгүй хүмүүсийг хамгаалах нийгмийн арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх боломж бүрдэнэ.
Хөдөлмөрлөх эрхээ мэдье, хэрэгжүүлье!
Бүртгэлийн хугацаа: 2023.09.20-ийг дуустал
Бүртгүүлэх: https://forms.gle/fiCAk7oW1vSFab8T6
Залуучуудын Зохистой Хөдөлмөрийн Сүлжээ - Decent Work for Youth Network (DWYN) нь 2018 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын дэмжлэгтэйгээр байгуулагдсан бөгөөд ЗОРИЛГО нь: Монгол Улсад залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах замаар Монгол Улсын залуучуудын зохистой хөдөлмөр, хөдөлмөрлөх эрхийг дэмжих юм.
Одоогийн байдлаар DWYN нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус арав гаруй байгууллага нэгдсэн бөгөөд гишүүн байгууллагууд хоёр жил тутамд Сүлжээний зохицуулагчаар ажилладаг.
- 2020-2022 оны зохицуулагч байгууллага YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг ба Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан залуучуудад хөдөлмөрлөх эрхийн мэдлэг олгох “АЖИЛ БОЛ” сошиал аяныг Европын Холбооны дэмжлэгтэйгээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран 2021 болон 2022 онуудад хэрэгжүүлсэн билээ.

Гишүүн байгууллагууд
Залуучуудын зохистой хөдөлмөрийн сүлжээний гишүүн байгууллагууд:
- Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)
- Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
- Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар
- Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар (НШУҮИГ)
- Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)
- Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ) — Залуучуудын хороо
- Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ) — Залуу ажил олгогч эздийн нийгэмлэг
- Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг — YOUTHinc
- Монголын залуучуудын холбоо (МЗХ)
- Монголын хуульчдын холбоо (МХХ)
- НҮБ-ын Залуучуудын зөвлөлдөх хороо (UNYAP)
- Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл
- Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-үүдийн холбоо
- Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл
Судалгаа — 2022
Залуучуудад хөдөлмөрлөх эрхийн мэдлэг олгох сошиал аяны судалгаа. Барилга, ноос ноолуур, үйлчилгээний салбар.
Монголын хүний нөөцийн менежментийн холбоо нь YOUTHinc Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгийн захиалгаар залуучуудад Хөдөлмөрлөх Эрхийн мэдлэг олгох Сошиал Аяны судалгааг 2022 оны 6 дугаар сарын 15-наас 8 сарын 31-ний хооронд хийж гүйцэтгэлээ.
Подкаст
“Ажил бол зохистой байх ёстой” подкастыг Залуучуудад Хөдөлмөрлөх Эрхийн мэдлэг олгох Сошиал Аяны хүрээнд Залуучуудын Зохистой Хөдөлмөрийн Үндэсний Сүлжээнээс Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ) болон Европын Холбооны (ЕХ) дэмжлэгтэйгээр хүргэж байна. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Тиймээс Хөдөлмөрийн хуультайгаа бүрэн танилцаж, эрхээ хамгаалаарай! Залуус аа! Хөдөлмөрлөх эрхээ мэдье, хэрэгжүүлье!
iGeree подкаст — Дугаар 3: Залуучууд ба хөдөлмөрлөх эрх. Гурав дахь дугаараа “Залуучууд ба хөдөлмөрлөх эрх” сэдвээр бэлтгэсэн бөгөөд зочноор Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан “Ажил бол зохистой байх ёстой” Залуучуудад Хөдөлмөрлөх Эрхийн мэдлэг олгох Сошиал Аяны зохион байгуулагчдын төлөөлөл оролцлоо. Тус дугаарт Хөдөлмөрийн гэрээний ач холбогдол, Залуучуудын хөдөлмөрлөх эрхийн талаар хуульч Ш.Маяа болон Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-үүдийн холбооны дарга Э.Тамир нартай ярилцсаныг хүлээн авна уу.
Постер, инфографик
2021 оны аяны зургаан дүрийн постер (18), 2021 оны инфографик (35), 2022 оны «Ажил бол… 2» аяны 16 сэдэвт постер (67), 2022 оны судалгааны инфографик (24) — доорх цомгуудаас бүтнээр нь үзнэ үү.
График видео
Түүхүүд

ОУХБ-тай хамтарсан арга хэмжээ — 2022 оны 11 сар
Залуучуудын зохистой хөдөлмөрийн үндэсний сүлжээ, ОУХБ-тай хамтарсан доорх сургалт, уулзалт хэлэлцүүлгүүд амжилттай явагдаж өндөрлөлөө:
- 11 сарын 1-нд: Generation Unlimited – Decent Jobs for Youth санаачилгуудын хүрээнд хийсэн судалгааны үр дүн, санхүүжилтийн хүрээг танилцуулж, хэлэлцэх уулзалт
- 11 сарын 2, 3-нд: Залуучуудын хөдөлмөрлөх эрх, зохистой хөдөлмөр — 2 өдрийн сургалт
- 11 сарын 4-нд: Залуучуудын зохистой хөдөлмөрийн сүлжээний стратегийн уулзалт, хэлэлцүүлэг
- 11.01 · Хөтөлбөр
- 11.01 · Илтгэл 1
- 11.01 · Илтгэл 2
- 11.01 · Илтгэл 3
- 11.01 · Илтгэл 4
- 11.01 · Илтгэл 5
- 11.02–03 · Хөтөлбөр
- 11.02–03 · Илтгэл 1
- 11.02–03 · Илтгэл 2
- 11.02–03 · Илтгэл 3
- 11.02–03 · Илтгэл 4
- 11.02–03 · Илтгэл 5
- 11.02–03 · Илтгэл 6
- 11.02–03 · Илтгэл 7
- 11.02–03 · Илтгэл 8
- 11.02–03 · Зургийн цомог
- 11.04 · Хөтөлбөр
- 11.04 · Илтгэл 1
- 11.04 · Илтгэл 2
- 11.04 · Илтгэл 3
- 11.04 · Илтгэл 4
- 11.04 · Илтгэл 5
2023 — Хакатон 1
ЗАЛУУСТ ЧИГЛЭСЭН БОДЛОГО ШИЙДЛИЙН ХАКАТОНД 2023-д YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг -ийн 2 төсөл "Youthinkers" (YOUTHinc team 1) болон "YouTechGirls" (YOUTHinc team 2) эхний 10 багт шалгарч "YouTechGirls" баг маань "Empowering Girls in Tech" төслөөрөө 3-р байр эзэллээ.
ЗАЛУУСТ ЧИГЛЭСЭН БОДЛОГО ШИЙДЛИЙН ХАКАТОНД 2023-д YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг -ийн 2 төсөл "Youthinkers" (YOUTHinc team 1) болон "YouTechGirls" (YOUTHinc team 2) эхний 10 багт шалгарч "YouTechGirls" баг маань "Empowering Girls in Tech" төслөөрөө 3-р байр эзэллээ.
”𝑬𝒎𝒑𝒐𝒘𝒆𝒓𝒊𝒏𝒈 𝑮𝒊𝒓𝒍𝒔 𝒊𝒏 𝑻𝒆𝒄𝒉” - Технологийн салбарт эмэгтэйчүүдийг чадавхжуулах интерншип 6 дахь хөтөлбөрөө одоо зарласан байгаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://bit.ly/3NplN3e
ЗАЛУУСТ ЧИГЛЭСЭН БОДЛОГО ШИЙДЛИЙН ХАКАТОНД - @HACKATON FOR DECENT WORK-2023-д YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг -ийн 2 төсөл болох "Youthinkers" (YOUTHinc team 1) болон "YouTechGirls" (YOUTHinc team 2) эхний 10 багт шалгарлаа.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байранд хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, Зохистой хөдөлмөрийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр залуучуудын шинэлэг санал санаачилгад үндэслэсэн бичил төслүүдийг боловсруулж, Олон Улсын байгууллагуудаас болон дотоодын нөөц бололцоог ашиглан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь энэхүү хакатоны зорилго юм.
Хакатон нь 7 хоног үргэлжлэх ба багууд хөдөлмөрийн зах зээл, зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар сургалтууд болон ментороос зөвлөгөө авч өөрсдийн санаагаа төсөл болгон танилцуулах юм.
Хакатоны эхний өдөр шалгарсан 10 баг маань цуглаж "Залуучууд ба Зохистой хөдөлмөр эрхлэлт","Хөдөлмөрийн тухай хууль ба Залуучуудын анхаарах асуудлууд", "Нийгмийн хамгааллын тогтолцоо ба Залуучууд", "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлын нэвтрүүлэхэд залуусын оролцоо" сэдвийн сургалтуудад хамрагдлаа.
2023 — Хакатон 2
[English below]
Монгол Улсад залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг дижитал буюу технологи ашиглан шийдвэрлэх, залуучуудад зориулсан зохистой хөдөлмөрийг дэмжих шинэлэг шийдлүүдийг боловсруулж, турших, залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрлөх эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ХАКАТОН арга хэмжээний шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын байранд зохион байгуулагдлаа.
Залууст чиглэсэн бодлого шийдлийн энэхүү ХАКАТОН арга хэмжээнд сэтгүүл зүй, мэдээллийн технологи, иргэний нийгэм, хувийн хэвшил, болон оюутан залуусын төлөөлөл бүхий нийт 48 баг бүртгүүлснээс, 12 багийг сонгон шалгаруулж, шат дараалсан чадавх бэхжүүлэх үйл ажиллагаанд хамруулсан юм. Хот, орон нутгаас оролцож буй эдгээр багууд зохистой хөдөлмөрийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, залуучуудын зайнаас суралцах боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж тодорхойлсон нийт 12 сэдвийн хүрээнд шинэлэг шийдлүүдийг тодорхойлсон бичил төслийн саналыг боловсруулж, танилцуулсан юм.
Манай YOUTHinc-н 2 баг НҮБ-ын байранд зохион байгуулагдсан PITCH DAY -н Эхлэл болон төгсгөлийг эхний болон сүүлийн баг болж танилцуулгаа амжилттай тавьсан бөгөөд маш богинохон хугацаанд төслөө боловсруулан танилцуулахад цаг заваа гарган мэргэжлийн зүгээс зөвлөгөө өгч тусалж дэмжиж байсан МЕНТОРУУДДАА МАШ ИХ БАЯРЛАЛАА.
Эхний Hackathon for Decent Work-д мөн YOUTHinc-н хоёр баг амжилттай оролцож Ариунаа зөвлөхтэй баг маань 3-р байранд шалгарч байсан билээ.
Tус санаачилгыг Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Залуучуудын зохистой хөдөлмөрийн сүлжээ хамтран хэрэгжүүллээ.
Багуудын танилцуулсан төслийн саналд шүүгчдийн бүрэлдэхүүн үнэлгээ өгч, 1-р байрт орсон “Law and Tech” багт 2,000,000 төгрөг, 2-р байрт орсон “Team NZ” багт 1,500,000 төгрөг, 3-р байрт шалгарсан “Optimal NMax” багт 1,000,000 төгрөгийн шагналыг тус тус гардууллаа. Мөн 1 болон 2-р байрны шилдэг төсөлд 2,000ам.доллар, 1,000 ам.долларын тэтгэлгийг тус тус олголоо.
Манай залуус " Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ХАКАТОН -2023-д Бид оролцоогүй байсан бол ямар их боломжийг алдах байсан бол гэж хамгийн түрүүнд бодогдлоо.Энэ хугацаанд багийг чиглүүлж зөвлөгөө өгч байсан зөвлөх, менторууддаа баярлалаа маш их... Дижитал технологоор асуудлыг шийдэх маш их нөөц бололцоо байнаа...." гэж сэтгэгдэлүүдээ хэлж бодитоор их зүйлс сурч авсан гэдэгт итгэлтэй байна.
Тус арга хэмжээг дэмжиж зөвлөгөө өгсөн менторууд болон амжилттай зохион байгуулсан НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, “Залуучуудын зохистой хөдөлмөр” Үндэсний сүлжээний хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье.
----------------- xxx -------------------
YOUTHinc two teams successfully participated and was selected as top 12 teams out of 48 teams in the 2nd HACKATON for DECENT WORK between September 22-29, 2023.
HACKATON for DECENT WORK, which aims to solve the problems of youth employment in Mongolia using digital or technology test innovative solutions to support decent work for young people and protection of labor rights, was held at the UN Mongolia.
This youth-oriented policy and solution HACKATHON engaged the total of registered 48 teams representing media, information technology, civil society, private sector and students. The 12 teams selected from Ulaanbaatar and rural areas benefited from a weeklong set of capacity building activities. The teams developed and presented their innovative digital solutions within 12 areas identified to be important for promoting decent work, increasing employment service access and improving remote learning opportunities for youth.
The initiative was jointly implemented with a support of UNDP’s “SDG Aligned budgeting to transform employment in Mongolia” project, funded by the European Union in cooperation with ILO and Decent Work for Youth Network.
We would like to express our gratitude to the mentors and organizers -UNDP, ILO and “Decent Work for Youth” - DWYN National Network for successfully organizing the event.
Stories & announcements
- ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ДЭЛХИЙН ЧУУЛГАН ба ИНТЕРНШИП ХӨТӨЛБӨР
- ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ГЭЖ ЮУ ВЭ? What is DECENT WORK?
- YOUTHinc.mn - AIESEC Mongolia бидний хамтын ажиллагаа ийнхүү YouthSpeak Mongolia Forum -р амжилттай эхэллээ
- Залуучуудад Хөдөлмөрлөх Эрхийн мэдлэг олгох компанит ажлыг ОУХБ - YOUTHinc 2022 онд дахин байгуулж буй Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
- Бидний цалин.
- ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЦАХИМ ЧУУЛГАН
- УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны “ХАЛАМЖААС - ХӨДӨЛМӨРТ” хэлэлцүүлэг
- "АЖИЛ БОЛ... Зохистой байх ёстой" Залуучуудад хөдөлмөрлөх эрхийн мэдлэг олгох сошиал аян -2
- "Ажил бол... " сошиал аяны хүрээнд хийгдсэн судалгааны үр дүнд анализ хийцгээе
- YOUTHinc Internship Pilot-4 Program: "АЖИЛ БОЛ... Зохистой байх ёстой" Залуучуудад хөдөлмөрлөх эрхийн мэдлэг олгох сошиал аян - Season 1
- "Зохистой хөдөлмөр ба залуучуудын хөдөлмөрлөх эрх” хоёр өдрийн сургалт болон стратегийн уулзалт хэлэлцүүлэг боллоо.
- Залуучуудын Зохистой Хөдөлмөрийн Сүлжээ (Decent Work for Youth Network)- Бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурал 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр боллоо
- HACKATHON FOR DECENT WORK-2023
- 📢ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДИЖИТАЛ ШИЙДЛИЙН ХАКАТОН 2023 зарлагдлаа.
- 2023 оны 9-р сарын 22-29-ний хооронд зохион байгуулагдсан 2дахь ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДИЖИТАЛ ШИЙДЛИЙН ХАКАТОН 2023 -д YOUTHinc-н хоёр баг амжилттай оролцож 48 багаас шилдэг 12 багаар шалгарлаа.
- Hackathon for Decent work
- My involvement in the YOUTHinc project and DWYN Fundraising Event
- "ЗАЛУУЧУУДЫН ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨРИЙН ТӨЛӨӨ НЭГДЬЕ" Fundraising Event for the 2023 Hackathon Winners
- ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДИЖИТАЛ ШИЙДЛИЙН ХАКАТОН 2023
- Залуучуудын Зохистой Хөдөлмөрийн Сүлжээ - Decent Work for Youth Network - ний удирдах зөвлөл, гишүүдийн уулзалт боллоо.
Videos
3 videos from this programme, on our YouTube channel.
Decent WorkDecent WorkFull album →
Youth Employment- Decent work2022/11/2Full album →
Youth Labor Rights - Decent Work2022/11/2Full album →
Youth Labor Rights - Labor Disputes2022/11/2Full album →
Youth Labor Rights- Decent work training reel2022/11/3Full album →
Та Зохистой Хөдөлмөр эрхэлдэг үү?Та Зохистой Хөдөлмөр эрхэлдэг үү?Full album →
Хөдөлмөрлөх эрхХөдөлмөрлөх эрхFull album →
Туршилтын хугацааТуршилтын хугацааFull album →
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтЗалуучуудын хөдөлмөр эрхлэлтFull album →
SDG Open Day Event9/10/2022Full album →
SDG Event 9/10 Part1SDG Event 9/10 Part1Full album →
SDG Open Day 1SDG Open Day 1Full album →
SDG Open Day Part2SDG Open Day Part2Full album →
SDG Open Day Part3SDG Open Day Part3Full album →
I Volunteer EventI Volunteer EventFull album →
I Volunteer Event ChallengeI Volunteer Event ChallengeFull album →
I Volunteer EventI Volunteer EventFull album →

























































